Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Герман улс Сири дэх агаарын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ

Германы парламентын доод танхим Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эсэх асуудлаар Баасан гарагт санал хураажээ. Санал хураалтад нийт 598 хууль тогтоогч оролцсоноос

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман улс  Сири дэх агаарын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
Герман улс Сири дэх агаарын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Германы парламентын доод танхим Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эсэх асуудлаар Баасан гарагт санал хураажээ. Санал хураалтад нийт 598 хууль тогтоогч оролцсоноос 445 нь дэмжиж, 146 нь эсрэг санал хураалгаснаар 134 сая еврогийн өртөг бүхий энэ төлөвлөгөө батлагдсан байна.

Парисын халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэх олон улсын нэгдсэн эвсэл байгуулахаар Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногт томоохон улс орнуудын удирдагчид, түүний дотор Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Германы канцлер Ангела Меркел нартай яриа хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд Лхагва гарагт Их Британи улсын парламентын доод танхим Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд нэгдэхийг дэмжиж, улмаар тус улсын нисэх онгоцууд тус бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгч эхлээд байгаа юм.

Үүний араас Герман улс тус агаарын цэргийн ажиллагаанд нэг жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг ийнхүү баталлаа. Гэхдээ одоо дайчлагдах 1,200 гаруй цэрэг бүхий баг бүрэлдэхүүн нь байлдааны ажиллагаанд оролцохгүй. Харин “Торнадо” загварын зургаан онгоц нь Сирийн нутаг дэвсгэрт тандалт хийн, тагнуулын мэдээлэл цуглуулах бол, бас нэг онгоц нь Францын онгоцуудыг агаарт түлшээр цэнэглэх үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна Францын нисэх онгоц тээвэрлэгч "Шарль де Голль" хөлөг онгоцыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Герман улс Газар дундын тэнгист байлдааны хөлөг онгоц байрлуулах юм байна.

Хуваалцах