Герман улс виз мэдүүлгийн цахим сувгийг нэвтрүүллээ
Германы Гадаад хэргийн яам виз мэдүүлгийн цахим платформ шинээр нэвтрүүлснийг тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок “Төрийн захиргааны үйл ажиллагаанд гарсан жинхэнэ хувьсгал” гэж үнэлжээ.
Мэдээллийн алба

Германы Гадаад хэргийн яам виз мэдүүлгийн цахим платформ шинээр нэвтрүүлснийг тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок “Төрийн захиргааны үйл ажиллагаанд гарсан жинхэнэ хувьсгал” гэж үнэлжээ.
Энэхүү цахим суваг нь ХБНГУ-д ажиллах, суралцах, гэр бүлтэйгээ нэгдэх, эсвэл тухайн улсад оршин сууж буй гэр бүлийн гишүүдтэй уулзах зорилготой хүмүүсийн виз мэдүүлэх үйл явцыг хөнгөвчилж, хүсэлт гаргагчдад 28 төрлийн визийн ангиллаас сонголт хийн, цахимаар мэдүүлэх боломжийг олгох юм.
Тус шинэ сувгийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дэлхийн өнцөг булан бүрт байрлах Германы 167 виз мэдүүлгийн төвүүдэд ашиглахаар төлөвлөжээ.
Гадаад хэргийн сайд А.Бербок энэхүү цахим системийг өндрөөр үнэлж, “Аль эрт энэ шинэчлэлийг хийх ёстой байсан” хэмээн онцолсон байна гэж ГИХГ-аас мэдээллээ.



















