Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Герман улсад дижитал хөшигтэй зорчигчийн галт тэрэг явж эхэлнэ

Германы зорчигчийн галт тэрэгний хамгийн том Доич Бан компани дижитал хөшигтэй вагон явуулж эхлэхээр болжээ. Зорчигчдын хувийн орон зайг хамгаалах үүднээс иймэрхүү нэгээс хоёр хүний суудалтай, дижитал хөшигтэй кабинуудыг нээх юм байна. “Нандин өрөө” гэж н

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман улсад дижитал хөшигтэй зорчигчийн галт тэрэг явж эхэлнэ
Герман улсад дижитал хөшигтэй зорчигчийн галт тэрэг явж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Германы зорчигчийн галт тэрэгний хамгийн том Доич Бан компани дижитал хөшигтэй вагон явуулж эхлэхээр болжээ. Зорчигчдын хувийн орон зайг хамгаалах үүднээс иймэрхүү нэгээс хоёр хүний суудалтай, дижитал хөшигтэй кабинуудыг нээх юм байна. “Нандин өрөө” гэж нэрлэж байгаа энэ кабинууд нь Доич Бан компанийн хэдэн тэрбум еврогийн сэргээн засварлалтын нэг хэсэг юм байна. Энэ үйлчилгээ нь хот хоорондын болоод улс хооронд явдаг Доич Баны Интерсити экспресс өндөр хурдны галт тэргэнд л байх юм. Үүнээс гадна Доич Бан компани цахимаар суудал захиалах зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг танилцуулж байгаа юм байна.

Хуваалцах