Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Герман улсад шпаргел ногооны худалдаа эхэлжээ

ХБНГУ-д шпаргел ногооны улирал эдгээр өдрүүдэд тохиож байна. Германчууд хоол хүнсэндээ энэхүү хүнсний ногоог өргөнөөр хэрэглэдэг гэнэ. Орон нутгийн хүнсний ногоо тариаланчдын хэлж байгаагаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман улсад шпаргел ногооны худалдаа эхэлжээ
Герман улсад шпаргел ногооны худалдаа эхэлжээ. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-д шпаргел ногооны улирал эдгээр өдрүүдэд тохиож байна. Германчууд хоол хүнсэндээ энэхүү хүнсний ногоог өргөнөөр хэрэглэдэг гэнэ. Орон нутгийн хүнсний ногоо тариаланчдын хэлж байгаагаар энэ жил шпаргел ногоо хугацаанаасаа хэдэн долоо хоногийн өмнө ургаж, ургацаа эрт өгч байгаа нь цаг агаарын таатай, дулаан нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.

Шпаргел ногоог Герман улсын бүхий л хот сууринд байрлах хүнсний захууд дээр худалдаалж эхэлсэн даруй худалдан авалтын урт дараалал ихээр үүсэх болсон байна. Тус ногоо нь калори агуулдаггүй тул эрүүл мэндэд тустай гэнэ. Мөн маш бага хэмжээний нүүрс ус агуулдаг, олон төрлийн амин дэмээр баялаг учраас, бусад хүнсний ногоог бодвол илүү давуу талтай аж. Дэлхийн 2 дугаар дайны үед цаг агаарын таагүй байдлаас болж шпаргел ногооны ургац бараг тасраад байсжээ.

Дайны дараагаар Германчууд энэхүү амин дэмээр баялаг хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор, хүнсний салбарт томоохон ач холбогдлоо өгсний дүнд Германд шпаргел ногоо элбэг болсон гэж холбогдох салбарын мэргэжилтнүүд онцолжээ. Тус ногоог газрын хөрсөнд маш гүнд булж, дараа нь ургаж гүйцэхээр нь гараар ухаж хураадаг юм байна.

Хуваалцах