Германд баривчлагдсан Сирийн иргэнийг "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэж байна
Өчигдөр орой Германы цагдаа нар нийслэл Берлин хотын Шёнеберг дүүргээс Сириэс ирсэн 27 настай эрэгтэйг саатуулан хорьжээ.
Мэдээллийн алба

Өчигдөр орой Германы цагдаа нар нийслэл Берлин хотын Шёнеберг дүүргээс Сириэс ирсэн 27 настай эрэгтэйг саатуулан хорьжээ.
Германы сөрөг тагнуулын газраас өгсөн мэдээллийн дагуу түүнийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд сэжигтэн Ашраф Аль Т-г Германд террорист халдлага үйлдэх гэсэн даалгаврыг Сириэс авсан гэж үзэж буй юм байна.
Одоогоор түүнийг Сири дэх "Исламын улс" бүлэглэлийнхэнтэй холбоотой байсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Үүний зэрэгцээ түүнийг лалын хэт даврагч бүлэглэлийн хилийн чинад дахь ажиллагааг хариуцдаг байсан гэж сэжиглэж, Германы Ерөнхий прокурорын газраас түүнийг баривчлах зөвшөөрлийг холбогдох албаныханд өгсөн байна.


















