Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Германд дулааны улирал эхэлж, хачигт халдвараас сэрэмжлүүлжээ

Германд дулаан болж, ой модонд зугаалж агаар салхинд алхах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учир хачигт халдварын аюулаас сэрэмжлүүлжээ. Холбооны статистикийн албаны мэдээллээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хачигт халдварын улмаас 19 хүн нас барж, 5974 хүн хэвт

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германд дулааны улирал эхэлж, хачигт халдвараас сэрэмжлүүлжээ
Германд дулааны улирал эхэлж, хачигт халдвараас сэрэмжлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Германд дулаан болж, ой модонд зугаалж агаар салхинд алхах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учир хачигт халдварын аюулаас сэрэмжлүүлжээ. Холбооны статистикийн албаны мэдээллээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хачигт халдварын улмаас 19 хүн нас барж, 5974 хүн хэвтэн эмчлүүлжээ. Хачигт хазуулсны улмаас Германд нь хачигт энцефалит болон Лаймын өвчин хамгийн нийтлэг тохиолддог байна.

Хачигт халдварын эсрэг вакцин байдаг бол, лаймын гэгддэг аюулт өвчний эсрэг тарилга байдаггүй. Дэлхийн хэмжээнд 900 гаруй төрлийн хачиг байдгаас Германд 15 төрөл нь байдаг. Гэхдээ тэдгээрийн тун цөөн нь халдвар тээгч буюу хүнд аюултай өвчлөл дамжуулдаг байна.

Хуваалцах