Германд галт мөргөлдөж, 50 гаруйн хүн гэмтжээ
Орон нутгийн цагаар, өчигдөр оройн 19 цагийн орчимд Германы Дюссельдорф хотын ойролцоо, зорчигч суудлын галт тэрэг, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас, 50 гаруй гэмтэж бэртсэн байна.
Мэдээллийн алба

Орон нутгийн цагаар, өчигдөр оройн 19 цагийн орчимд Германы Дюссельдорф хотын ойролцоо, зорчигч суудлын галт тэрэг, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас, 50 гаруй гэмтэж бэртсэн байна.
Меербух хотын гал түймрийн хэлтсийнхэн осол болсон газарт ажиллаж, суудлын галт тэргэнд зорчиж явсан хүмүүсийг, галт тэрэгнээс яаралтай гарган авчээ. Уг суудлын галт тэрэг нийт 155 зорчигчтой явж байжээ. Одоогийн байдлаар, ослын шалтгаан тодорхойгүй, мөрдөн байцаагчид болон гал унтраах албаныхан ослын газарт, шалтгааныг тодруулахаар, ажиллаж байна.


















