Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германд галт тэрэг ачааны автомашинтай мөргөлджээ

Германы өмнөд хэсэгт галт тэрэг хүнд даацын ачааны автомашинтай мөргөлджээ. Цагдаа нарын мэдээлснээр тус ослоос үүдэн дор хаяж нэг хүн амь үрэгдсэнийг одоогоор тогтоогоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германд галт тэрэг ачааны автомашинтай мөргөлджээ
Германд галт тэрэг ачааны автомашинтай мөргөлджээ. Зураг: МҮОНРТ

Германы өмнөд хэсэгт галт тэрэг хүнд даацын ачааны автомашинтай мөргөлджээ. Цагдаа нарын мэдээлснээр тус ослоос үүдэн дор хаяж нэг хүн амь үрэгдсэнийг одоогоор тогтоогоод байна. Үүнээс гадна хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн, мөн галт тэрэгний машинист ор сураггүй байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хүнд даацын ачааны тэрэг төмөр замын гарам дээр гацсаны дараа цагт 100 км хурдтай явсан галт тэрэг очиж мөргөснөөс дэлбэрэлт болсон байна. Осол болох үед галт тэргэнд 50 орчим хүн зорчиж явжээ. Харин ачааны машинд 2 хүн байсан, тэдний нэг нь осол болохоос өмнө амжиж буусан бол нөгөө нь амь үрэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Ослын газарт гал сөнөөгчид болон түргэн тусламжийн ажилчид шуурхай очиж, ажиллаж байна. Аврах багийнхан ор сураггүй болсон галт тэрэгний машинистыг эрж хайх ажиллагааг эхлүүлжээ.

Хуваалцах