Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германд хулсны баавгайн ихэр бамбаруушийг олон нийтэд анх удаагаа харуулжээ

Энэхүү өхөөрдөм ихэр бамбарууш Берлин хотын амьтны хүрээлэнд 2019 оны 8-р сарын 31-нд мэндэлсэн юм. Ах дүү хоёр бамбаруушны нэгийг нь Пит, харин нөгөөг нь Пауле гэж нэрлэжээ. Бамбаруушнууд мэндэлснээс хойш анх удаагаа гадаа гарсан үйл явдал өнгөрсөн лхагва гарагт болжээ. Харин Германы нутаг дэвсгэрт

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германд хулсны баавгайн ихэр бамбаруушийг олон нийтэд анх удаагаа харуулжээ
Германд хулсны баавгайн ихэр бамбаруушийг олон нийтэд анх удаагаа харуулжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн зун Германы Берлин хотын амьтны хүрээлэнд хулсны баавгайн ихэр бамбарууш мэндэлсэн юм. Тэгвэл Германы нутаг дэвсгэр мэндэлсэн хамгийн анхны бамбаруушуудыг олон нийтэд харуулжээ.

Энэхүү өхөөрдөм ихэр бамбарууш Берлин хотын амьтны хүрээлэнд 2019 оны 8-р сарын 31-нд мэндэлсэн юм. Ах дүү хоёр бамбаруушны нэгийг нь Пит, харин нөгөөг нь Пауле гэж нэрлэжээ. Бамбаруушнууд мэндэлснээс хойш анх удаагаа гадаа гарсан үйл явдал өнгөрсөн лхагва гарагт болжээ. Харин Германы нутаг дэвсгэрт мэндэлсэн хамгийн анхны гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж буй дээрх хоёр бамбаруушийг пүрэв гарагт амьтны хүрээлэнгийн зочдод анх удаагаа харуулжээ. Берлин хотын амьтны хүрээлэнгээс Пит гэх бамбарууш тун тайван амгалан төдийгүй ойр ойрхон дуг хийдэг гэдгийг онцолжээ. Харин Питээс 48 минутын өмнө мэндэлсэн Пауле бамбарууш тун сониуч, сахилгагүй нэгэн гэнэ. Бамбаруушнуудад Хятад нэр өгсөн бөгөөд ПитийгМэнСиян, харин ПаулегМен Юань гэж Хятадаар дууддаг. Тэдний ээж нь МенМен, эцэг пандаг нь Жиао Чин гэж нэрлэдэг.

Тэднийг 2017 оны зун Германд авчирж байжээ. Хятад улс хулсны баавгайнуудаа гадаадын оронд түрээслүүлдэг уламжлал тогтсон. Энэхүү түрээснээс орж ирсэн мөнгийг байгаль орчныг хамгаалах хөтөлбөрүүдэд зориулдаг байна. Мэндлээд удаагүй байгаа бамбаруушнууд эхний хэдэн жилийг эцэг, эхийн хамтаар Берлиний амьтны хүрээлэнд өнгөрүүлнэ. Гэхдээ Бээжин гадаадын орны амьтны хүрээлэнд мэндэлсэн хулсны баавгайн бамбаруушийг эх газрын Xятад руу буцаах ёстой гэсэн гэрээг байгуулдаг байна.

Хуваалцах