Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германд цэргийнхний нууц хуйвалдааныг илрүүлжээ

Германы эрүүгийн цагдаагийн газар улс төрийн аллага хийхээр төлөвлөсөн цэргийнхний нууц хуйвалдааныг ирүүлжээ. “Фокус” сонин мөрдөн шалгалтын материалаас иш татан энэ тухай мэдээлж байна. Бундесвер, тусгай хүчин, “Юнайтэд” элит салбарын алба хаагчид энэ нууц бүлэглэлд орж байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германд цэргийнхний нууц хуйвалдааныг илрүүлжээ
Германд цэргийнхний нууц хуйвалдааныг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Германы эрүүгийн цагдаагийн газар улс төрийн аллага хийхээр төлөвлөсөн цэргийнхний нууц хуйвалдааныг ирүүлжээ. “Фокус” сонин мөрдөн шалгалтын материалаас иш татан энэ тухай мэдээлсэн байна. Бундесвер, тусгай хүчин, “Юнайтэдэлит салбарын алба хаагчид энэ нууц бүлэглэлд орж байжээ.

Төр улс задран унана гэдэгт итгэлтэй байсан хуйвалдагчид “икс өдөр” гэгчид бэлтгэж, санаанд нийцэхгүй улс төрчдийг устгахаар зэхэж байсан байна. Устгах хүмүүсийн жагсаалт ил болоогүй ч гэлээ гол бай болох хүмүүс дунд Бундестаг дахь Зүүний намын фракцын тэргүүн ДитмарБартч оржээ. Хуйвалдагчид үйл хэргээ гүйцэлдүүлсний дараа юу төлөвлөж байсан нь одоогоор тодорхой бус байна. Мөн сонины бичиж байгаагаар, хуйвалдагчид зорилгодоо хүрэхийн тулд буу зэвсэг, галт хэрэгсэл, бензин шатахуун зэхэж байжээ.

Мөн тэд нууцаар уулзаж, цаашид хийх алхмаа хэлэлцдэг байсан байна. Мөрдөн шалгах ажлын явцад хуйвалдагчид германы эрх баригчдын эсрэг алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан нь нотлогджээ. Мөн Германд ирсэн цагаач, дүрвэгчдийн эсрэг халдлага үйлдэхээр зэхэж байсан байна.

Хуваалцах