Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Германд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо өсчээ

Герман улсад шинэ коронавирусний эсрэг вакцин хийлгэхэд бэлэн байгаагаагаа илэрхийлж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүнийг Алленсбах дахь социологийн

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо өсчээ
Германд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо өсчээ. Зураг: МҮОНРТ

Герман улсад шинэ коронавирусний эсрэг вакцин хийлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүнийг Алленсбах дахь социологийн судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгааны дүн гэрчилж байна.

Тодруулбал, сүүлийн санал асуулгын дүнгээр Германы иргэдийн 63 орчим хувь нь вакцинжуулалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин 12 дугаар сард явуулсан судалгаагаар энэ нь 52 хувьтай байсан юм.

Мөн Германы Бундесвер Португали улс руу цар тахалтай тэмцэхэд нь гаднаас тусламж үзүүлэх боломжийг судалж дүгнэх зорилгоор тусгай багийг илгээгээд байна.

Хуваалцах