Германд зул сарын баярт зориулсан яармаг худалдаа нээгдлээ
Франкфуртийн яармаг худалдааны түүх 1393 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдөр Европын хамгийн сүрлэг, гоёмсог яармаг худалдааны нэг болоод байгаа юм.
Мэдээллийн алба

Франкфурт хотын Рёмерберг талбайд зул сарын баярт зориулсан яармаг худалдаа нээгдсэн байна. Франкфуртийн яармаг худалдааны түүх 1393 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдөр Европын хамгийн сүрлэг, гоёмсог яармаг худалдааны нэг болоод байгаа юм.

Харин яармаг худалдааны үеэр өнгөрсөн жилийнхтэй адил иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээг авч байгаа аж. Кельн хотод өнгөрсөн зул сарын баярын өмнө эмэгтэйчүүд халдлага дайралтад өртсөн хэрэг гарч байсан учир аюулгүй байдлын өндөржүүлсэн хамгаалалтыг энэ жил ч гаргах юм байна. Учир нь Европт террорист халдлага гарах эрсдэл өнөөдөр өндөр байгаа учир цагдаа болон тусгайгийнхны харуул хамгаалалт их байгаа юм.

Франкфурт хотын дарга Петер Фельдман 2015 онтой харьцуулахад аюулгүй байдлыг хангах ажиллагаа сайжирсныг мэдэгдсэн байна. Германы олон хотод зул сарын баярт зориулсан ийм яармаг худалдаа болдог юм. Франкфурт хотод л гэхэд нийт дөрвөн сая хүн энэхүү яармаг худалдаагаар үйлчлүүлдэг байна.


















