Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы барилга байгууламжийн талаар мэдээлэл өгөх гар утасны аппликейшн зохион бүтээжээ

Уолтер Гропиус бол Германы төдийгүй XX зууны шилдэг модернист архитекторч байсан юм. Түүнчлэн Германы "Баухаус" урлагийн сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы барилга байгууламжийн талаар мэдээлэл өгөх гар утасны аппликейшн зохион бүтээжээ
Германы барилга байгууламжийн талаар мэдээлэл өгөх гар утасны аппликейшн зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Уолтер Гропиус бол Германы төдийгүй XX зууны шилдэг модернист архитекторч байсан юм. Түүнчлэн Германы "Баухаус" урлагийн сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Харин тус сургууль өөрийн сургуулийн үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэсэн "Гропиус" хэмээх гар утасны аппликейшн зохион бүтээжээ.

Энэхүү аппликейшн нь Уолтер Гропиусын архитекторыг нь зохиож хийсэн барилгуудаас гадна Берлины барилга байгууламжийн ч мэдээллийг агуулсан байх юм. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн талаарх мэдээлэл өгөх хөтөч бүхий аппликейшн юм.

Та Берлинд очоод нэг барилгын зургийг авч аппликейшнд оруулахад танд тухайн барилгын талаарх түүх зэрэг хэрэгцээтэй мэдээллийг өгөхөөс гадна таны байршлыг ч мөн тодорхойлж өгөх юм. Зохион бүтээгчдийн зүгээс энэхүү аппликейшн нь мэдээллийн хөтөч болохоос гадна хамгийн гол нь шинэ залуу үеийг урлагт дуртай болох үүдийг нээх, түүхээ мэддэг байгаасай гэсэн үүднээс хийсэн гэдгийг хэлж байгаа юм.

Одоогоор уг аппликейшнийг зөвхөн Германд ашиглах боломжтой боловч англи хэл дээрх хувилбар хийгдэж байна.

Хуваалцах