Германы элчинг барьцаалахыг завджээ
Йемений нийслэл Сана хотноо Холбооны Бүгд найрамдах Герман улсын элчин Карола Мюллер-Холькемперийг үл таних хүмүүс барьцаалахаар оролдсон бөгөөд бие хамгаалагч нь буудуулжээ.
Мэдээллийн алба

Йемений нийслэл Сана хотноо Холбооны Бүгд найрамдах Герман улсын элчин Карола Мюллер-Холькемперийг үл таних хүмүүс хулгайлах гэж оролдсон бөгөөд бие хамгаалагч нь буудуулжээ.
Алан хядах “Аль кайда” бүлэглэлийн хараанд барууны орны элчингүүд орсон байдаг талаар Их Британийн “Скай ньюс” телевиз мэдээллэсэн юм. Герман улс аюулгүй байдлын үүднээс өөрийн орны элчингээ наймдугаар сард татан авч иргэддээ Йеменд зорчихгүй байхыг уриалж байсан юм. Тэгвэл хоёр долоо хоногийн дараа элчингийн үйл ажиллагаагаа дахин сэргээгээд байсан аж.


















