Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа

Германы орон нутгийн сонгуульд тус улсын эрх баригч нам ялалт байгуулсан байна. Урьдчилсан дүнгээр баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан Холбоо нам Саксон-Анхальт мужийн хууль тогтоох байгууллагыг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа
Германы эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Германы орон нутгийн сонгуульд тус улсын эрх баригч нам ялалт байгуулсан байна. Урьдчилсан дүнгээр баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан Холбоо нам Саксон-Анхальт мужийн хууль тогтоох байгууллагыг бүрдүүлэх сонгуульд 37,1 хувийн санал авчээ.

Энэ нь өмнөх сонгуулийн дүнгээс 7 хувиар илүү санал авсан үзүүлэлт аж. Христийн Ардчилсан холбоо нам мужийн парламентад олонхийн суудлаа хадгалах нь. Хэт барууны үзэлтэй Германы Альтернатив нам өмнөх саналаас 3 хувиар бага буюу 20,8 хувийн санал авч, хоёр дахь том хүчин хэвээр үлдэхээр урьдчилсан дүн гарсан байна. Христийн Ардчилал нам шинэ удирдагч АрминЛашетын удирдлага дор ард түмнийхээ дэмжлэгийг авахаар ихээхэн чармайлт гаргасан.

Лашет өнгөрсөн 1 дүгээр сард Христийн ардчилсан намын даргын албан тушаалыг хүлээн авсан юм. Энэ сонгуулийн үр дүн АрминЛашетын Германы канцлер болох итгэл найдварыг улам нэмэгдүүлж байна гэж Европын гол хэвлэлүүд онцолжээ. Саксон-Анхальт мужийн захирагчийн нэр хүнд Христийн ардчилсан намын ялалтад нөлөөллөө гэж Германы хэвлэлүүд мэдээлж байна.

Өөрөөр хэлбэл сонгогчид эрх баригч эвслийн цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд өндөр үнэлгээ өгсөн гэж хэвлэлүүд нь онцолж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгууль нь ирэх 9 дүгээр сард болох Германы парламентын сонгуулийн өмнөх иргэдийн итгэл үнэмшил хаашаа байна вэ гэдгийг тодорхойлох чухал үйл явц гэж улс төрийн хүрээнд үзэж байна.

Хуваалцах