Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы эрх баригчдын "Нээлттэй хаалганы бодлого" шүүмжлэл дагуулав

Германы дөрөв дэх том хот Кёльнд шинэ оны өмнөх орой бүлэг этгээдүүд 120 гаруй эмэгтэйг дээрэмдэж, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарсан нь ил болсон. Тухайн үед цагдаа хүчнийхэн хангалтгүй ажилласан

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы эрх баригчдын "Нээлттэй хаалганы бодлого" шүүмжлэл дагуулав
Германы эрх баригчдын "Нээлттэй хаалганы бодлого" шүүмжлэл дагуулав. Зураг: МҮОНРТ

Германы дөрөв дэх том хот Кёльнд шинэ оны өмнөх орой бүлэг этгээдүүд 120 гаруй эмэгтэйг дээрэмдэж, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарсан нь ил болсон. Тухайн үед цагдаа хүчнийхэн хангалтгүй ажилласан гэх шүүмжлэлийн мөрөөр тус хотын цагдаагийн газрын дарга албан тушаалаасаа огцорлоо.

Одоогоор 31 этгээдийг энэ хэрэгт сэжигтнээр баривчлаад байгаа. Эдгээр сэжигтний талаас илүү нь Германд орогнол хүссэн цагаач дүрвэгчид болохыг холбогдох албаныхан тодруулсны дараагаас цагаачдын талаар эрх баригчдынхаа баримталж байгаа “нээлттэй хаалганы бодлого”-ыг буруушаасан шүүмжлэл газар авч эхэллээ. Энэхүү бодлогын дүнд өнгөрсөн онд нийт 1,1 сая цагаач дүрвэгч Германд очсон байна. Энэ нь 2014 оны нийт дүнгээс даруй тав дахин өссөн үзүүлэлт юм байна.

Эрх баригчдын нэвтрүүлсэн эдгээр цагаач дүрвэгч цаашид дахин энэ мэт хэрэг зөрчил гаргах вий гэдэгт германчууд ихээхэн сэтгэл зовниж байна. Кёльн хотод өнөөдөр цагаачлалын эсрэг ПЕГИДА хөдөлгөөнийхөн нээлттэй хаалганы бодлогыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жагсаалд мянга гаруй хүн оролцох болов уу гэж орон нутгийн хууль сахиулагчид тооцоолж байгаа юм. Шинэ оны өмнөх өдөр Европын өөр бусад хэд хэдэн улсад бас цагаачдын зүгээс бэлгийн дарамт шахалтад өртсөн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Словакийн ерөнхий сайд Европын холбооны улсуудын шуурхай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг уриалаад байгаа юм.

Хуваалцах