Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэлэлцэв

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэлэлцэв
Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук өнгөрөгч 10 дугаар сарын 14-16-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Холбооны Ерөнхийлөгчид бараалхах үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, эдийн засгаа солонгоруулах бодлогын хүрээнд ХБНГУ-тай уул уурхай, ашигт малтмалын салбарт төдийгүй аж үйлдвэр, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Айлчлалын үеэр “Эрдэнэс Цагаан Суварга” компани, Германы “Аурубис” компанитай “Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”, “Ферростаал” групптэй “Стратегийн түншлэлийн гэрээ”, “Интер стандарт нефть” компани “ИДЛ” компанитай “Тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах” чиглэлээр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Холбооны Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлэлийг бэхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байгаа ажээ.

Хуваалцах