Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы Франкфурт хотод бичиг хэрэгслийн үзэсгэлэн болжээ

Бичгийн хэрэгслийн олон улсын үзэсгэлэн Пейпэр Уорлд 1 сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Германы Франкфурт Ам Майн хотод зохион байгуулагдаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы Франкфурт хотод бичиг хэрэгслийн үзэсгэлэн болжээ
Германы Франкфурт хотод бичиг хэрэгслийн үзэсгэлэн болжээ. Зураг: МҮОНРТ

Бичгийн хэрэгслийн олон улсын үзэсгэлэн Пейпэр Уорлд энэ сарын 27-30-ны өдрүүдэд Германы Франкфурт Ам Майн хотод зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэн нийт 8 танхимд зохион байгуулагдаж байгаа юм байна. Ойролцоогоор 1500 үйлдвэрлэгч байгууллага офиссын бичиг хэрэгслийн бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд толилуулсан байна.

Өнгөрсөн жилд тус үзэсгэлэнд дэлхийн 58 орноос 1520 компани оролцсон байна. Харин үзэсгэлэнг үзэхээр нийт 33 558 хүн ирсэн бол тэдний 11 609 нь дотоодын худалдан авагчид буюу Герман хүмүүс байсан бол үлдсэн 21 949 нь гадаадын бусад орнуудаас ирсэн байжээ. Тус үзэсгэлэнд офиссын тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн хэрэгслүүд, бичгийн цаас, дахин боловсруулсан цаас зэрэг олон бараа бүтээгдэхүүнийг толилуулан харуулдаг юм байна.

Зохион байгуулагчид ижил төрлийн үзэсгэлэнг Хонг Конг, Дубай болон Шанхай зэрэг өөр хотуудад зохион байгуулах төлөвлөгөөгөө гаргасан байна. Үзэсгэлэнг 2018 оны 2 сарын 27-оос 3 сарын 1-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод, 10 сарын 11-13 ны өдрүүдэд Шанхай хотод , 2019 оны 1 сарын 7-10-ны өдрүүдэд Хонг Конгод зохион байгуулах хуваарь гарсан байна.

Хуваалцах