Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы иргэд FFP2 ангиллын амны хаалт зүүх шаардлагатай болжээ

Германы иргэд дэлгүүр, нийтийн тээвэр, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ энгийн амны хаалт биш, FFP2 ангиллын, амьсгалын замыг хоёрдугаар түвшинд хамгаалдаг амны хаалт зүүх шаардлагатай болж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы иргэд FFP2 ангиллын амны хаалт зүүх шаардлагатай болжээ
Германы иргэд FFP2 ангиллын амны хаалт зүүх шаардлагатай болжээ. Зураг: МҮОНРТ

Германы иргэд дэлгүүр, нийтийн тээвэр, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ энгийн амны хаалт биш, FFP2 ангиллын, амьсгалын замыг хоёрдугаар түвшинд хамгаалдаг амны хаалт зүүх шаардлагатай болж байна. Энэ улсын төрөөс коронавирусний халдвартай тэмцэх хоригоо чангатгаж, ийм шийдвэр гаргажээ. Одоогоор Бавари мужид үүнтэй төстэй журам хэрэгжиж байна. Цаашид орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Шинэ журам нэгдүгээр сарын 24-нөөс хэрэгжинэ. Уг шаардлагыг биелүүлэхгүй бол хориг тавих хүртэл арга хэмжээ авах юм байна.

Герман улс жилд 750 сая ширхэг FFP2 шүүлтүүртэй амны хаалт, 1.75 тэрбум ширхэг энгийн мэс заслын амны хаалт үйлдвэрлэх чадвартай гэж Эдийн засаг, эрчим хүчний яамнаас нь мэдээлжээ.

Амны хаалтын оронд шүүлтүүртэй маск хэрэглэх шийдвэрийг Австри улсад ч мөн гаргасан байна. Энэ улсад нэгдүгээр сарын 25-наас FFP2 маск заавал хэрэглэх ёстой болжээ.

Хуваалцах