Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы жуулчдыг нисэх хүчний онгоцоор нүүлгэн шилжүүллээ

Португалийн Мадейра арал дээр автын осолд өртөн гэмтсэн 12 жуулчнаа Герман улс нисэх хүчний тусгай онгоцоор нүүлгэн шилжүүлж эх оронд нь авчраад байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы жуулчдыг нисэх хүчний онгоцоор нүүлгэн шилжүүллээ
Германы жуулчдыг нисэх хүчний онгоцоор нүүлгэн шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Португалийн Мадейра арал дээр автын осолд өртөн гэмтсэн 12 жуулчнаа Герман улс нисэх хүчний тусгай онгоцоор нүүлгэн шилжүүлж эх оронд нь авчраад байна. Одоо Фуншала хотын эмнэлэгт Германы нэг иргэн эмчлүүлж байгаа юм байна.

Энэ сарын 17-ны өдөр Мадейра арлын эргийн дагуух Канику хотод Германы жуулчдын сууж явсан автобус нарийн зам дээр эргэж улмаар доод түвшинд нь байсан байшингийн дээвэр дээр унасан байна. Ослын уршгаар 29 хүн амь насаа алдсан нь бүгд Германы иргэн байжээ.

Тус автобус нийт 55 зорчигчтой явсан байна. Жолооч болон хөтөч нь орон нутгийн иргэд бөгөөд тэдний биеийн байдал ч хүнд байгаа юм байна. Германы Прокурорын газраас энэ хэрэгт эрүү үүсгэн мөрдөн шалгаж эхэлсэн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй банйа.

Хуваалцах