Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы канцлер Ангела Меркель Польш улсад айлчиллаа

Украины зүүн нутгийн байдал тогтворжоогүй, Минскийн гэрээнд заасан нөхцөл биелэгдээгүй байгаа нөхцөлд ОХУ-ын эсрэг авсан хоригийг цуцлах болоогүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы канцлер Ангела Меркель Польш улсад айлчиллаа
Германы канцлер Ангела Меркель Польш улсад айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Украины зүүн нутгийн байдал тогтворжоогүй, Минскийн гэрээнд заасан нөхцөл биелэгдээгүй байгаа нөхцөлд ОХУ-ын эсрэг авсан хоригийг цуцлах болоогүй байна. Ийм байр суурьтай байгаагаа Германы канцлер Ангела Меркель Варшавт айлчлах үеэрээ мэдэгдлээ. Польшийн Ерөнхий сайд Беата Шидло ч түүний энэ байр суурийг дэмжиж байгаагаа уулзалтынхаа үеэр илэрхийлсэн байна.

Германы канцлер мөн Польшийн удирдагчидтай уулзахаасаа өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж Донбассын мөргөлдөөний талаар хэлэлцсэнээ мэдэгдсэн юм. Энэ үеэрээ тэрбээр Ерөнхийлөгч Путинд хандаж салан тусгаарлагчдад нөлөөлөхийг уриалсан байна. Мөн Берлин, Москва, Украины зүүн нутагт эвлэрэл тогтоох шинэ хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрцгөөснийг ч мэдээлсэн юм. Германы канцлер Польшийн Ерөнхий сайд Беатагийн өнгөрсөн жилд Холбооны бүгд найрамдах Герман улсад хийсэн айлчлалын хариу болгон Варшавт айлчилж буй юм байна.

Өчигдөр тэрбээр Польшийн Ерөнхий сайдтай уулзаж харилцаа хамтын ажиллагаа, олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Мөн Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудад бараалхсан байна. Гэхдээ түүний айлчлалын гол арга хэмжээний нэг нь Польшийн Хууль ёс, шударга ёс намын дарга Ярослав Качиньскийтэй хийсэн уулзалт гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ уулзалт таатай сайхан уур амьсгалд болсон гэж Германы дипломатчид дүгнэж байна. Гэхдээ Германы канцлерын айлчлалын гол зорилго нь Ром хотод болох Европын Холбооны дээд уулзалтаас өмнө тус холбооны шинэтгэлийн төслийн тухай зөвшилцөх явдал гэдгийг албаныхан тодотгож байна. Үүний зэрэгцээ хууль бус цагаачдын хямрал, НАТО-гийн ирээдүй, АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргааны бодлого үйл ажиллагаа Варшавт хэлэлцсэн асуудлуудын цөм нь байлаа.

Хуваалцах