Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы канцлер асан Герхард Шрёдерыг тагнаж байжээ

Германы өдөр тутмын сонинд АНУ-ын тагнуулын албаны тагнах үйл ажиллагаатай холбоотой нийтлэл дахин хэвлэгдлээ. Энэ удаад Германы канцлер асан Герхард Шрёдер АНУ-ын тагнах үйл ажиллагаанд өртсөн тухай өгүүлсэн байна. Германы үндэсний хамгийн том хэвлэл “Зюддойче цайтунг” мягмар гарагт өөрийн цахим ху

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы канцлер асан Герхард Шрёдерыг тагнаж байжээ
Германы канцлер асан Герхард Шрёдерыг тагнаж байжээ. Зураг: МҮОНРТ

Германы өдөр тутмын сонинд АНУ-ын тагнуулын албаны тагнах үйл ажиллагаатай холбоотой нийтлэл дахин хэвлэгдлээ. Энэ удаад Германы канцлер асан Герхард Шрёдер АНУ-ын тагнах үйл ажиллагаанд өртсөн тухай өгүүлсэн байна. Германы үндэсний хамгийн том хэвлэл “Зюддойче цайтунг” мягмар гарагт өөрийн цахим хуудаснаа энэ тухай нийтлэлээ байршуулжээ.

Нийтлэлд дурдсанаар 2002 онд буюу Герхард Шрёдерыг канцлерийн үүрэг гүйцэтгэж байх үед АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас түүнийг тагнах хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтад багтааж байжээ. Учир нь тухайн үед Шрёдер АНУ-ыг Ирак руу хүч хэрэглэн дайрахын эсрэг байр суурьтай байсан аж. АНУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэсэн тус нийтлэлд өгүүлснээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Шрёдерын байр суурь Хойд Атлантын гэрээний байгууллагын гишүүдийг хооронд нь талцуулж болзошгүй хэмээн эмээж байсан гэнэ.

Тухайн үед ноён Шрёдер өөрийнх нь утасны яриаг өөр нэгэн улс ялангуяа АНУ замаас нь чагнан, тандаж байсан тухай огт төсөөлөөгүй ч энэ нь өдгөө гайхах зүйл биш гэдгийг нийтлэлд дурдсан байна. Учир нь АНУ-ын тагнан турших хөтөлбөр Эдуард Сноудений илчлэлтээс үүдэн олонд ил болж, одоогийн канцлер Ангела Меркелийн утасны яриаг 10 гаруй жилийн турш тагнаж байсан нь нэгэнт олонд ил болсон энэ үед Шрёдерийн хэрэг тийм ч гайхах зүйл биш болоод байгаа гэнэ.

Түлхүүр үг:АНУ тагнуул
Хуваалцах