Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы Саксони, Бавари мужид хэт барууны террорист бүлэглэлийн 6 гишүүнийг баривчилжээ

Германы Саксони, Бавари мужид "Хемницийн хувьсгал" нэртэй хэт барууны террорист бүлэглэлийн гишүүн зургаан хүнийг цагдаагийнхан баривчилсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы Саксони, Бавари мужид хэт барууны террорист бүлэглэлийн 6 гишүүнийг баривчилжээ
Германы Саксони, Бавари мужид хэт барууны террорист бүлэглэлийн 6 гишүүнийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Германы Саксони, Бавари мужид "Хемницийн хувьсгал" нэртэй хэт барууны террорист бүлэглэлийн гишүүн зургаан хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Цагдаагийн энэ тусгай ажиллагаанд 100 гаруй хууль сахиулагч оролцжээ.

"Хемницийн хувьсгал" бүлэглэл гэдэг нь хууль бус цагаачдын эсрэг өргөн хүрээтэй жагсаал цуглаан болсон Хемниц хэмээх хотын нэрээр нэрлэгдсэн юм байна.

Прокурорынхны мэдээлснээр Зүүн Германд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр баривчлагдсан хүмүүс нь 20-30 насны залуус байгаа юм байна. Тэд гадаадын иргэд төдийгүй улс төрийн сөргөлдөгчдийнхөө эсрэг хүчирхийлэл, зэвсэгт халдлага үйлдэхээр хүчээ нэгтгэж байсан гэж хууль сахиулагчид сэжиглэж буй юм байна.

Түүнчлэн галт зэвсэг олж авахаар идэвхтэй ажиллаж байсныг нь тогтоосон байна. Гэхдээ Хемниц хотод өнгөрсөн наймдугаар сард болсон үймээн, жагсаал цуглаанд тэд оролцсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сарын дундуур Хемниц хот дахь гадаадын иргэдийн эсрэг тус бүлгийнхэн халдсан гэж үзэж байна.

Эдгээр халдлага нь хоёр Герман нэгдсэн өдрөөр зохион байгуулахаар төлөвлөж байсан томоохон халдлагын сургуулилт байсан гэж мөрдөгчид сэжиглэж байна.

Хуваалцах