Германы тал Бразилд оруулах 35 сая еврогийн санхүүжилтээ зогсоожээ
Амазоны ширэнгэн ойн модыг ашиглах шийдвэрээс болж Германы тал санхүүжилтээ зогсоосон байна. Германы засгийн газраас байгалийн энэ үзэсгэлэнт газрыг хадгалж
Мэдээллийн алба

Амазоны ширэнгэн ойн модыг ашиглах шийдвэрээс болж Германы засгийн газраас байгалийн энэ үзэсгэлэнт газрыг хадгалж хамгаалах төслүүдэд зориулж Бразилын талыг 35 сая еврогоор санхүүжүүлэх байснаа цуцлахаар шийдсэнийг бямба гарагт орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.
Амазоны ширэнгэн ойн модыг тайрч үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэнд санаа зовнин ингэж шийдсэн тухайгаа Бразил дахь Германы элчин сайдын яамнаас мэдэгджээ. Гэхдээ Бразилын хэвлэлд бичсэнээр Германы талаас санхүүжилтээ зогсоох шийдвэр нь ойн санд нөлөөлөхгүй, зөвхөн шинээр хэрэгжих төслүүдэд хамаарах юм байна.
Одоогоор энэ талаар Германы талаас ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару “бидэнд тийм санхүүжилт хэрэггүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Бразилын сансрын судалгааны агентлагийн мэдээлснээр халуун орны энэ ойн модыг тайрч үйлдвэрлэлд ашиглах хэмжээ энэ оны эхний 7 сарын байдлаар 67 хувиар өссөн байна. Гэтэл засгийн газраас нь “үндэслэлгүй худал” хэмээн энэ мэдээллийг няцааж байна.


















