Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Германы зам тээврийн салбарын стандартчиллаас туршлага судална

Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газар, Германы Стандартчиллын институт (DIN)-тэй хамтран “Зам тээврийн салбарын стандартчилал” сэдвийн дор Герман улсын стандартын тотолцоо, өнөөгийн байдал цаашдын хандлагын талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы зам тээврийн салбарын стандартчиллаас туршлага судална
Германы зам тээврийн салбарын стандартчиллаас туршлага судална. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн газар, Германы Стандартчиллын институт (DIN)-тэй хамтран “Зам тээврийн салбарын стандартчилал” сэдвийн дор Герман улсын стандартын тотолцоо, өнөөгийн байдал цаашдын хандлагын талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Уулзалтад Германы стандартчиллын институтын барилга, иргэний байгууламжийн салбарын нарийн бичгийн дарга Маттиас Вите, төслийн менежер Лилиан Панек нар илтгэл тавих аж.

Танилцуулах уулзалт маргааш Стандартчилал, хэмжил зүйн газарт 14:00-17:00 цагийн хооронд болно гэж Стандартчилал, хэмжил зүйн газар, Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах