Германы Засгийн газрын төлөөлөгчид АНУ-ыг зорилоо
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены Европт хийх анхны айлчлалын өмнө Германы Засгийн газрын төлөөлөгчид Вашингтоныг зориод байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены Европт хийх анхны айлчлалын өмнө Германы Засгийн газрын төлөөлөгчид Вашингтоныг зориод байна. Германы төлөөлөгчдийг канцлер Меркелийн гадаад бодлогын зөвлөх Ян Хеккер, эдийн засгийн зөвлөх Ларс Хендрих Рёллер нар тэргүүлж байгаа аж.
Вашингтонд Америк-Германы харилцаа, хамтын ажиллагаа олон улсын тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм байна. Гол нь олон асуудлаарх тэр дундаа Оросын "Умард урсгал-2" хийн хоолойтой асуудлаарх байр сууриа харилцан илэрхийлж дөхүүлэх зорилготойгоор Герман өндөр албаны төлөөлөгчдөө ийнхүү илгээгээд байна.
Германы төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жейк Салливан, худалдааны шинэ төлөөлөгч Кэтрин Тай нартай уулзалт хэлэлцээ хийх юм.


















