Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германы зүүн бүсийн сонгуульд хэт барууны хүчин эвслийн ялалт байгуулах төлөвтэй байна

Герман улсын зүүн бүсийн сонгуульд Дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа хэт барууны хүчин эвслийн ялалт байгуулах төлөвтэй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германы зүүн бүсийн сонгуульд хэт барууны хүчин эвслийн ялалт байгуулах төлөвтэй байна
Германы зүүн бүсийн сонгуульд хэт барууны хүчин эвслийн ялалт байгуулах төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Германы зүүн бүсийн 2 мужид ням гарагт болсон сонгуульд тус улсын хэт барууны Германы альтернатив болон улс төрийн хамгийн том сөрөг хүчин Христийн ардчилсан холбоо намууд ялалт байгуулах төлөвтэй байна.

Тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн танилцуулсан урьдчилсан таамгаар, Тюринг мужид Германы Алтернатив нам ойролцоогоор 33 хувийн дэмжлэгээр ялах магадлалтай байгаа бол, Саксон мужид энэ нам 32 хувиар тэргүүлж буй Христийн ардчилсан холбоо намын дараа 2-рт жагсах төлөвтэй байна.

Ингэснээр Германы альтернатив нам Дэлхийн 2-р дайнаас хойш мужийн сонгуульд ялалт байгуулж буй анхны хэт барууны улс төрийн хүчин болж байна.

Мөн Канцлер Олаф Шольцын тэргүүлж буй эвслийн Засгийн газрын 3 нам гурвуулаа 2019 оны сонгуультай харьцуулахад дэмжлэгээ алдаж, энэ нь ирэх онд болох үндэсний сонгуульд хамтарсан Засгийн газарт томоохон цохилт болох төлөвтэй байна гэсэн таамаг байна.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, санал хураалтын урьдчилсан дүн гарахтай зэрэгцэн Германы альтернатив намын зарим улс төрч Нацизмыг дэмжин, Исламын шашинтнуудыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан байна.

Шинжээчид болон хэвлэлийнхэн тэднийг барууны үзэл баримтлалтай гэж шүүмжилжээ.

Герман улсын хувьд Нацизмын түүхэн сургамжаас улбаалан хэт барууны хүчнүүдийг засгийн эрхэнд гарахаас сэргийлж ирсэн байна.

Хуваалцах