Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэртээ харгалзах хүнгүй 2 хоносон бага насны 3 хүүхдийг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд бага насны 3 хүүхэд харгалзах хүнгүйгээр гэртээ хоёр хоносон байхад нь таарч хүүхдийн тусгай 108 утсанд дуудлага өгсөн байна. Тодруулбал Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хүн ам,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэртээ харгалзах хүнгүй 2 хоносон бага насны 3 хүүхдийг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ
Гэртээ харгалзах хүнгүй 2 хоносон бага насны 3 хүүхдийг дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд бага насны 3 хүүхэд харгалзах хүнгүйгээр гэртээ хоёр хоносон байхад нь таарч хүүхдийн тусгай 108 утсанд дуудлага өгсөн байна. Тодруулбал Баянгол дүүргийн 22 дугаар хороонд хүн ам, орон сууцны тооллогын судалгаа авч явсан мэргэжилтнүүд энэ сарын 11-ний өдөр гэртээ 2 хоног хоол ундгүй, харгалзах хүнгүйгээр 2-7 насны гурван хүүхэд байхад нь таарсан байна. Мэргэжилтнүүд гэрт нь гал түлж, хоол хийж өгч, анхны тусламжийг үзүүлэн дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг хүлээлгэн өгчээ.

Хуваалцах