Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Гэртээ нуусан байсан хар тамхийг илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг гурван залууг энэ сарын 9-ний лхагва гарагийн орой саатуулан баривчилжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэртээ нуусан байсан хар тамхийг илрүүлжээ
Гэртээ нуусан байсан хар тамхийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг гурван залууг энэ сарын 9-ний лхагва гарагийн орой саатуулан баривчилжээ. 1989 онд төрсөн 25 настай эдгээр залуус нь гэртээ хар тамхи, мансууруулах төрлийн 500 грамм бодисыг хадгалж, худалдан борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Сэжигтнүүдийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Хуваалцах