Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд, өндөр настанд тусламж үзүүлжээ

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд, өндөр настанд тусламж үзүүлжээ
Гэртээ цоожлогдсон бага насны хүүхэд, өндөр настанд тусламж үзүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна. Тодруулбал, “Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байрны айлд 9 сартай хүүхэд гэртээ цоожлогдсон, цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь онгойлгож хүүхдийг ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгч, цахилгаан зуух асаалттай байсныг аюулгүй болгожээ.

Мөн “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны айлд гэртээ ганцаараа байгаа өндөр настай хүн хаалгаа онгойлгохгүй байна онгойлгож өгнө үү” гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлэг очиж хаалгыг онгойлгоход 84 настай, эмэгтэй биеийн байдал муу орны хажууд хэвтэж байсныг эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна гэжНОБГ-аас мэдээллээ.

Хуваалцах