Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГИХГ: Наймдугаар сард 82 өргөдөл шийдвэрлэв

Өнгөрөгч наймдугаар сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 64, боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 17, нийт 81 өргөдлийг хүлээн авч, 82 өргөдлийг шийдвэрлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГИХГ: Наймдугаар сард 82 өргөдөл шийдвэрлэв
ГИХГ: Наймдугаар сард 82 өргөдөл шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч наймдугаар сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 64, боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 17, нийт 81 өргөдлийг хүлээн авч, 82 өргөдлийг шийдвэрлэв.

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 94.2 хувьтай, 42 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс байгууллагад 1 талархал, 1 өргөдөл, 2 гомдол шилжүүлснийг хүлээн авч, хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэв гэж ГИХГ-аас мэдээллээ.

Хуваалцах