Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГИХГ: Тавдугаар сард 105 өргөдөл шийдвэрлэв

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГИХГ: Тавдугаар сард 105 өргөдөл шийдвэрлэв
ГИХГ: Тавдугаар сард 105 өргөдөл шийдвэрлэв. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч тавдугаар сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 78 боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 11, нийт 89 өргөдлийг хүлээн авч, 105 өргөдлийг шийдвэрлэв.

Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 92 хувьтай, 39 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 8 өргөдөл (өргөдөл 3, гомдол 5) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж хариуг хүргүүлэв гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Хуваалцах