Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гималайн ууланд сураггүй болсон хүмүүсийн цогцсыг буулгаж эхэлжээ

Энэтхэгийн Засгийн газраас Гималайн нуруунд сураггүй болсон найман уулчны цогцсыг олж, буулгаж эхэллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гималайн ууланд сураггүй болсон хүмүүсийн цогцсыг буулгаж эхэлжээ
Гималайн ууланд сураггүй болсон хүмүүсийн цогцсыг буулгаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Засгийн газраас Гималайн нуруунд сураггүй болсон найман уулчны цогцсыг олж, буулгаж эхэллээ. Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Британийн дөрөв, АНУ-ын хоёр, Австрали, Энэтхэгийн тус бүр нэг, нийт 8 уулчин Гималайн нурууны нэг хэсэг Нандадеви ууланд гараад бааздаа эргэн ирж чадалгүй сураггүй болсон юм. Тэднийг уулын цасан нурангид дарагдсан гэж албаны хүмүүс үзэж байна.

Даваа гарагт явуулсан ажиллагааны үеэр тус улсын агаарын хүчин нисдэг тэргээр уулын энгэрийн цасанд дарагдсан таван цогцос олж буулгасан бол, үлдсэн гурван уулчин амьд эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Гэвч “Гурван уулчин амьд үлдэх боломж бараг байхгүй. Цогцсууд нь даваа гарагт олдсон таван уулчны цогцос байсан газраас холгүй байгаа байх” гэж албаныхан хэлж байна.

Тэдний мэдээлснээр өнөөдөр Энэтхэг, Төвдийн хилийн хагас цэрэгжүүлсэн хүчин мөн нисдэг тэрэгтэй ажиллагаа явуулж байна. Уулчдын цогцсыг Гималайн нурууны баруун захад оршдог Питхорагарх гэдэг тосгонд аваачих юм байна.

Хуваалцах