Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гималайн уулсын цанын баазууд цасгүйн улмаас жуулчдаа алдаж байна

Энэтхэгийн нутгаар үргэлжлэх Гималайн уулс нурууд нь цас мөс ихтэй, жуулчдыг өвлийн цагт хамгийн их татдаг газруудын нэг юм. Гэвч энэ жил Номхон далайн Эль Нино урсгалын онцлог нөлөөний улмаас Гималайн уулсын цас багасаж, хуурай өвөл болж байгаа нь зорин ирэх жуулчдаа алдахад хүргэж байгааг судлаачи

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гималайн уулсын цанын баазууд цасгүйн улмаас жуулчдаа алдаж байна
Гималайн уулсын цанын баазууд цасгүйн улмаас жуулчдаа алдаж байна. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн нутгаар үргэлжлэх Гималайн уулс нурууд нь цас мөс ихтэй, жуулчдыг өвлийн цагт хамгийн их татдаг газруудын нэг юм. Гэвч энэ жил Номхон далайн Эль Нино урсгалын онцлог нөлөөний улмаас Гималайн уулсын цас багасаж, хуурай өвөл болж байгаа нь зорин ирэх жуулчдаа алдахад хүргэж байгааг судлаачид тогтоожээ. Энэтхэгийн умард нутаг Кашмир орчмоор дэлхийн хамгийн өндөрлөг гэгддэг оргилууд сүүлийн 10-аад жилд ийм хуурай зудтай байгаагүй юм байна. Энэ нутагт хуурай зудтайгаас гадна өтгөн манан их байгаа нь үзэгдэх орчныг саармагжуулж, зорин очих хүмүүсийн тоог улам бууруулж байгаа юм. Өвлийн улирлын тал нь өнгөрчхөөд байхад өвдөг хүртэл татдаг их цас байхгүй, жуулчдын тоо багадаа 20 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь уг нутгийн аялал жуулчлал дээр суурилан амьдардаг хүмүүсийн санааг зовоож байна.

Хуваалцах