Гишүүд ажилдаа хойрго уу
Харамсалтай бөгөөд баярлууштай нь гишүүдтэй хэн ч хариуцлага тооцохгүй юм даа.
Мэдээллийн алба

УИХ-ын ээлжит чуулган өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүй учир цагтаа эхэлсэнгүй. Харин 09:40 цагт арай гэж гишүүдийн тал нь буюу 39 гишүүн ирж 51.3 хувийн ирцтэйгээр чуулганыг эхлүүллээ.
Улсын бодлогыг тодорхойлогч эрхэм гишүүд, сайд нар нэг ёсондоо ажлаа хийж байгаа. Гэтэл ажилдаа цагтаа ирдэг гишүүд цөөн бололтой. Хэрэв төрийн алба хаагчид, жирийн ажилчид ингэж ажлаасаа хоцорвол ямар их асуудал үүсгэж, хариуцлага тооцох бол оо. Харамсалтай бөгөөд баярлууштай нь гишүүдтэй хэн ч хариуцлага тооцохгүй юм даа.


















