Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гишүүд эм хангамжийн ажилтай танилцаж байна

Байнгын хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр “IVCO” тарилгын шингэний үйлдвэр, МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийн эм биобэлдмэлийн лаборатори, “Цомбо” эмийн үйлвдэр, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллагад аж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гишүүд эм хангамжийн ажилтай танилцаж байна
Гишүүд эм хангамжийн ажилтай танилцаж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж намрын чуулганы завсарлагааны хугацаанд эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаа ажлын төлөвлөгөөндөө тусгасан.

Байнгын хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр “IVCO” тарилгын шингэний үйлдвэр, МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийн эм биобэлдмэлийн лаборатори, “Цомбо” эмийн үйлвдэр, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд оржээ.

Хуваалцах