Гишүүд хатуу андгай тангарагтай болно
“Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Даяар хөх Монгол”, “Талын цөөвөр чоно”, “Цагаан хас”, “Хамаг Монгол”, “Бурхантын газар шороо” зэрэг 18 хөдөлгөөн нэгдэхээр болжээ. Эдгээр хөдөлгөөнүүдийн удирдах зөвлөлийн гишүүд эхний ээлжинд нэгдэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж, “Монгол үндэстний ХАС нэгдэл” хэмээ
Мэдээллийн алба

“Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Даяар хөх Монгол”, “Талын цөөвөр чоно”, “Цагаан хас”, “Хамаг Монгол”, “Бурхантын газар шороо” зэрэг 18 хөдөлгөөн нэгдэхээр болжээ. Эдгээр хөдөлгөөнүүдийн удирдах зөвлөлийн гишүүд эхний ээлжинд нэгдэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж, “Монгол үндэстний ХАС нэгдэл” хэмээн нэрлэхээр болжээ.
Удирдах зөвлөлийн гишүүд юун түрүүнд "цэвэр монгол" гэдгээ батлах шинээр “Монгол үндэстний ХАС нэгдэл”-д элсэх шалгуурыг өндөрсгөж, гишүүдийг хатуу андгай, тангарагтай болгох талаар хэлэлцэж байгаа гэнэ. Хас зүүж, үсээ хуссан хэн бүхэн Монголын төлөө гэх үнэн сэтгэлтэй биш хэмээн тэд үзэж байна. Хурал нууц байдалд явагдаж байгаа бөгөөд үндсэрхэг залуусын дунд Хятад гаралтай, эрлийз хурлийзууд шургалж, нэр бүхий нэг залуу хамгийн том хөдөлгөөнийг тэргүүлж байсан нь ийнхүү болгоомжлоход хүргэжээ.


















