Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гишүүд ОХУ-ын Буриад улсад айлчиллаа

Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн нээлт өнгөрсөн ням гарагт Алтанбулаг боомтод болж, хоёр талын албаны хүмүүс, дээрх УИХ-ын гишүүд оролцсон юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гишүүд ОХУ-ын Буриад улсад айлчиллаа
Гишүүд ОХУ-ын Буриад улсад айлчиллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Ганбат, Ц.Арвин нарын гишүүд ОХУ-ын Буриад улсад айлчлал хийлээ. Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн нээлт өнгөрсөн ням гарагт Алтанбулаг боомтод болж, хоёр талын албаны хүмүүс, дээрх УИХ-ын гишүүд оролцсон юм. Энэхүү түүхэн үйл явдлыг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа хоёр орны хилийг холбож буй Буриад улс нэн чухал нөхцөл бололцоо гэж үзэж байгааг УИХ-ын гишүүдийн айлчлалын үеэр албаны хүмүүс онцолж байлаа.

УИХ-ын нэр бүхий гишүүд ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч В.Наговицын болон Буриадын Ардын хурлын дарга Г.М.Матвеевич, АИХ-ын гишүүдтэй тус тус ажил хэргийн уулзалтууд зохион байгуулсан байна. Эдгээр уулзалтуудын үеэр хоёр талын харилцааг өргөжүүлэх, харилцан визгүй зорчих болсон таатай нөхцөлд худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гарган хил орчмын бүс нутагт онцлон хамтран ажиллах боломжуудын талаар хөндөн ярилаа. Монгол болон Буриад улсын харилцаа, хамтын ажиллагааг бусад олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхол, нөөц бололцоог ч талууд хөндөн санал солилцсон юм.

Түүнчлэн гишүүд Буриадын Үндэсний их сургуульд зочилж, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, гадаад харилцааны талаар илтгэл тавьсан байна.

Хуваалцах