Гишүүдийг хурууны хээгээр бүртгэнэ
УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай төвшинд хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай төвшинд хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Тэгвэл уг шинэ журам ирэх Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн мөрдөгдөхөөр болжээ. Чуулганы хуралдаанд оролцох гишүүн эхлээд хурууны хээгээ бүртгүүлж, дараа нь УИХ-ын даргаас картаа авснаар хуулийн төсөлд санал өгөх эрхтэй болох юм.
Мөн товлосон цагтаа ирж, хурууны хээгээ бүртгүүлэн, картаа авсан гишүүний хувьд хамгийн түрүүнд асуулт тавих, саналаа хэлэх эрх эдлэх юм.


















