Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гишүүдийн дугаараас мессеж явуулсан асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэж байна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүний утасны дугаарыг ашиглан “Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр олон нийтэд мэдээлэл тараасан хэрэг гарсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гишүүдийн дугаараас мессеж явуулсан асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэж байна
Гишүүдийн дугаараас мессеж явуулсан асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын зарим гишүүний утасны дугаарыг ашиглан “Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр олон нийтэд мэдээлэл тараасан хэрэг гарсан. Уг хэргийг УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж УИХ-аас үзэж байгаа юм. Тиймээс дээрх хуулийн хэрэгжилтийг шалгах ажлыг Тусгай хяналтын дэд хороонд үүрэг болгохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Үүний дараа өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл уг тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан нь гишүүдийн олонхийн саналыг авсан юм. Дээрх хэрэгтэй холбоотой ажлын хэсэг байгуулах талаар саналыг байнгын хороо хаалттай хэлэлцэж байна.

Хуваалцах