Гишүүдийн эцэг, эхчүүдийг Төрийн ордонтой танилцууллаа
УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс санаачлан өнөөдөр УИХ-ын гишүүдийн эцэг, эхчүүдийг Төрийн ордонтой танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс санаачлан өнөөдөр УИХ-ын гишүүдийн эцэг, эхчүүдийг Төрийн ордонтой танилцуулах ажлыг зохион байгууллаа. Сар шинийн баярыг тохиолдуулан уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд гишүүдийн эцэг, эхчүүдийг Төрийн ордон, УИХ-ын нэгдсэн чуулган, Төрийн түүхийн музейтэй танилцуулсан байна.
Түүнчлэн гишүүдийн эцэг, эхчүүдийг чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын дарга З.Энхболд тэдэнд мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.























