Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гишүүн дөрвөн ихрийг эргэлээ

Хуучин оноо үдэхийн өмнөхөн манай улс анх удаа дөрвөн ихэр хүүхдээр бүл нэмсэн явдал Монголчуудын хувьд баяртай үйл явдал байлаа. Ялангуяа Сэлэнгэчүүдийн хувьд хамгийн их билэгшээн баярлаж хүлээж авсан мэдээ байлаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гишүүн дөрвөн ихрийг эргэлээ
Гишүүн дөрвөн ихрийг эргэлээ. Зураг: МҮОНРТ

Хуучин оноо үдэхийн өмнөхөн манай улс анх удаа дөрвөн ихэр хүүхдээр бүл нэмсэн. Ялангуяа Сэлэнгэчүүдийн хувьд хамгийн их билэгшээн баярлаж хүлээж авсан мэдээ энэ байлаа.

Ихрүүдийн аав Ч.Баттулга, ээж Э.Хандсүрэн нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат тус суманд ажиллаж амьдардаг юм.

Шинэ оны босгон дээр Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар дөрвөн ихэр хүүхдийг эргэж очиж, аав ээжид нь баяр хүргэж, нутгийн зон олныхоо баярын мэндчилгээг уламжлан гарын бэлэг гардууллаа.

Хоёр гишүүн эх хүүхдийн биеийн байдал, эмчилгээ сувилгааны талаар ихрүүдийн ээж аав, эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч сувилагч нартай уулзаж ярилцахын хамт Ч.Баттулгын гэр бүлд бүхий л талаар дэмжиж туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр улс орондоо үргэлж манлай болж явдаг тус аймгийн хувьд энэ жил Үндэсний баяр наадмаар улсын аварга төрж нутгийн олны магнайг тэнийлгэсэн бол Монгол улсад хамгийн анхны дөрвөн ихэр хүүхэд мөн энэ нутгаас мэндэлсэнд нутгийнхан ихэд билэгшээж байна.

Хуваалцах