Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гишүүн холбоодын удирдлагуудын чуулган боллоо

Тус чуулганд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гишүүн холбоодын удирдлагуудын чуулган боллоо
Гишүүн холбоодын удирдлагуудын чуулган боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо 2022 оны эхний улиралд гишүүн холбоодын удирдлагуудыг нэгтгэн Төв аймгийн Зуунмод хотноо чууллаа.

Тус чуулганд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон хэлтсийн дарга нар оролцсон юм.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар тус чуулганыг нээснээр 30 гаруй зочин төлөөлөгч хоёр хоногийн хөтөлбөрийн дагуу нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Мөн тус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй нийтийн хөлбөмбөг хөтөлбөр, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Боловсролын ерөнхий газар, Монголын хөлбөмбөгийн холбооны хамтарсан 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжих "Football for Schools" хөтөлбөрийг танилцуулсан байна.

Хуваалцах