Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гишүүн орнууд Сирийн асуудлыг хэлэлцэж байна

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад Харилцааны сайд нар Сирийн асуудлаар уулзалдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гишүүн орнууд Сирийн асуудлыг хэлэлцэж байна
Гишүүн орнууд Сирийн асуудлыг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад Харилцааны сайд нар Сирийн асуудлаар уулзалдлаа. Тэд Сири улсад хэрэглэгдсэн химийн зэвсгийн асуудлыг авч хэлэлцсэн ба химийн зэвсгийг хэрхэн хаана ямар хяналт дор устгах талаар ярилцсан байна.

Харин ОХУ-ын Гадаад Харилцааны сайд Сергей Лавров, Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын байр суурьт болгоомжтой хандаж буйгаа илэрхийлэв. Тиймээс Аюулгүй Зөвлөлийн байнгын таван гишүүн сайд нартай тэрээр ганцаарчилсан уулзалт хийж байна.

Энэхүү уулзалтын эцэст Сирийн талаарх асуудал тодорхой болох юм.

Түлхүүр үг:НҮБ Аюулгүй Зөвлөлийн гишүүн орон
Хуваалцах