Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ГХС Л.Болд Энэтхэг улсын эрүүл мэндийн сайд Фарүүк Абдуллаг хүлээн авч уулзлаа

ГХС Л.Болд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сэргээгдэх эрчим хүчний сайд Фарүүк Абдуллаг 7 дугаар сарын 10-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Сайд Л.Болд Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд мөн энэ оны эхээр тус улсад айлчлахдаа Мумбай хотод энэтхэги

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГХС Л.Болд Энэтхэг улсын эрүүл мэндийн сайд Фарүүк Абдуллаг хүлээн авч уулзлаа
ГХС Л.Болд Энэтхэг улсын эрүүл мэндийн сайд Фарүүк Абдуллаг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

ГХС Л.Болд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сэргээгдэх эрчим хүчний сайд Фарүүк Абдуллаг 7 дугаар сарын 10-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Сайд Л.Болд Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд мөн энэ оны эхээр тус улсад айлчлахдаа Мумбай хотод энэтхэгийн бизнес эрхлэгчидтэй уулзснаа дурдлаа. Мөн ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Энэтхэг идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Сайд Фарүүк Абдулла хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ойрын хугацаанд дээрх салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх талаар эрчимтэй ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах