Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо хоёр улсын Гадаад харилцааны Яам хоорондын зөвлөлдөх уулзалт хийв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов
ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо хоёр улсын Гадаад харилцааны Яам хоорондын зөвлөлдөх уулзалт хийв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцлоо.

Энэ үеэр, манай хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт зохих хэмжээнд байгаа. Гэвч үүнд сэтгэл ханалгүй цаашид бидэнд байгаа бүхий л боломж, бололцоогоо ашиглан харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Бид хоёр ард түмнийхээ эрх ашигт нийцсэн харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх болно хэмээн талууд тэмдэглэв.

Зөвлөлгөөний дараа Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар хоёр улсын “Гадаад Яам хоорондын 2013-2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Түлхүүр үг:ГХЯ
Хуваалцах