Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ГХЯ МУИС-тай хамтран ажиллана

ГХЯ, МУИС-ийн ОУХНУС хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго нь

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГХЯ МУИС-тай хамтран ажиллана
ГХЯ МУИС-тай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

ГХЯ, МУИС-ийн ОУХНУС хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго нь байгууллага хоорондын хамтран ажиллах зарчим, харилцан ойлголцлын хэм хэмжээг тодорхойлох, Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын тулгамдсан асуудал, олон талт хамтын ажиллагааны чиглэл, бодлогын судалгааг хөгжүүлэх, дипломат болон удирдахуйн үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудлаар байгууллага хоорондын болон дипломат ажилтан, эрдэмтэн судлаачдын хүчийг нэгтгэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын харилцаа, дипломат ажлын онол, практикийн уялдаа холбоог сайжруулахад оршиж байгаа юм.

Хуваалцах