Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ

Малайз Улсад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуу овогтой Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байсан сэжигтнүүдийг Малайзын шүүхээс сулласан байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Малайз Улсад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуу овогтой Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байсан сэжигтнүүдийг Малайзын шүүхээс сулласан байна.

Уг хэрэг 2006 онд үйлдэгдсэнээс хойш хэргийг үнэн мөнөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газраас Малайзын Засгийн газарт удаа дараа тавьсаар ирсэн бөгөөд талийгаачийн ар гэрийнхнийг шүүх хурлын үйл ажиллагаанд оролцуулах зэрэг бүхий л ажилд тусалж дэмжсээр ирсэн юм.

Цаашид ч Гадаад харилцааны яам иргэнийхээ амь насыг балмадаар хохироосон шалтгааныг үнэн зөвөөр тогтоолгож, гэмт хэрэгтнүүдэд тохирох ял шийтгэл оногдуулж, гэр бүлийн гишүүдийнх нь сэтгэлийн зовлонг нимгэлэхийн төлөө боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах болно.

Түлхүүр үг:Улстөр нийгэм
Хуваалцах