ГХЯ-ны консулын газраас анхааруулж байна
Энэ сарын 23-ны байдлаар хилийн чанадад нийт 17 иргэн хэрэг зөрчилд холбогдсон мэдээлэл ирсэн бөгөөд тэдний тав нь хилийн дэглэм зөрчсөн /Бүгд Найрамдах Турк Улсаас Грек Улс руу хууль бусаар хил нэвтрэхийг завдсан/, зургаан иргэн хулгайн гэмт хэрэгт, гурван иргэн хууль бусаар оршин суусан, нэг иргэн
Мэдээллийн алба

Энэ сарын 23-ны байдлаар хилийн чанадад нийт 17 иргэн хэрэг зөрчилд холбогдсон мэдээлэл ирсэн бөгөөд тэдний тав нь хилийн дэглэм зөрчсөн /Бүгд Найрамдах Турк Улсаас Грек Улс руу хууль бусаар хил нэвтрэхийг завдсан/, зургаан иргэн хулгайн гэмт хэрэгт, гурван иргэн хууль бусаар оршин суусан, нэг иргэн танхайн гэмт хэрэг, нэг иргэн олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн нийгмийн хэв журам зөрчсөн, нэг иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан байна.
Иргэд хилийн чанадад зорчиж байхдаа суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж хувийн аюулгүй байдалдаа анхаарах, суугаа орондоо байгаа ДТГ-т холбогдох утас, хаягаа тэмдэглүүлж байх, аливаа гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхыг манай иргэд анхаарах шаардлагатай байгааг ГХЯ-ны Консулын газраас санууллаа.


















