Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Global Leadership" сургалт зохион байгуулагдана

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын бизнес хөгжлийн төв нь Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Global Leadership" сургалт  зохион байгуулагдана
"Global Leadership" сургалт зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын бизнес хөгжлийн төв нь Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Уг гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бизнес эрхлэгч залуучуудын бизнес уулзалт харилцан айлчлалуудыг зохион байгуулах, хоёр орны бизнес эрхлэгч залуучуудыг туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хэмжээний компанийг бий болгоход мөн бизнес эрхлэгч залуучуудад сургалт хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Тэгвэл МЗХ-ны дэргэдэх Залуучуудын бизнес хөгжлийн төвийн болон Далайн салхи нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Манлайлал, Хүний нөөц, ПР-ын "Global Leadership" сургалтыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар болжээ. Уг сургалт нь 2015.03.15-аас 2015.03.21-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд сургалтын хөтөлбөрт танхимын 6 цуврал лекц, сонгуулийн компанит ажлын туршлага судлах, УИХ болон Сөүл хотын ИТХ, Үндсэн Хуулийн Цэц гэх мэт байгууллагуудтай танилцах юм байна. Хичээлийг БНСУ-ын Ивагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль доктор.проф Пэг Жи Ёнъ заах аж.

Хуваалцах